Жүжигчин Рэин, Ким Тэ Хи нар хоёр дахь хүүхдээ хүлээж байна

Өмнөд Солонгосын алдартай хос Чон Жи Хун буюу Рэин болон жүжигчин Ким Тэ Хи нар хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа талаар Ким Тэ Хигийн ВS компаниас хоёрдугаар сарын 26-нд мэдэгджээ.
ВS компаниас”Ким Тэ Хи ирэх есдүгээр сард хоёр дахь хүүхдээ төрүүлж, хоёр хүүхдийн ээж болох гэж байна. Энэ хүртэлх хугацаанд түүнийг амар тайван байж, эрүүл саруул хүүхэд төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

2017 онд Рэйн болон Ким Тэ Хи нар хуримаа хийж 2018 оны аравдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэд 2011 онд телевизийн олон ангит киноны зураг авалтын үеэр анх танилцаж, 2012 оны намраас болзож эхэлжээ.

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …