Шинэ клип: Дуучин Д.Найдандоржийн “Яг л чи минь” дууны клип цацагдлаа

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилчин дуучин Д.Найдандоржийн шинэ уран бүтээл “Яг л чи минь” дууны клип цацагдлаа. Тус дууны аяыг MУСТА Б. Лувсанравдан, үгийг Х.Энхтайван зохиожээ.

“Яг л чи минь ” дууны үг

Цагаахан талыг чимэглэх яргуй шиг
Цайдам хөндийг уяраах сэвшээ шиг
Гэгээн совинд итгэл төрүүлж
Гэнэн сэтгэлийг урин дуудсан
Дх: Яг л чи минь хавар шиг яруухан билээ
Яг л чи минь хавар шиг яруухан уянгалаг билээ

Зуун өнгөөр хуарлах цэцэгс шиг
Зуурхан орсон хурын солонго шиг
Зүрх сэтгэлийг уяраан догдлуулж
Зүүдний ертөнцөд хөтлөн дагуулсан

Яг л чи минь зун шиг янагхан билээ
Яг л чи минь зун шиг янаг энхрийхэн билээ

Уулсаа даван ганганах шувууд шиг
Уудам амьдралд хамтдаа дуулах шиг
Хүний орчлонгийн жамыг ойлгуулж
Хүсэл сэтгэлд минь хайр оргилуулсан

Яг л чи минь намар шиг ялдамхан билээ
Яг л чи минь намар шиг ялдамхан намбалаг билээ

Аясаар будрах цасан ширхэг шиг
Анир чимээгүй орчлонд хоёулхнаа шиг
Саруул ухааны мэлмийг нээж
Сайхан хайрын жаргал бэлэглэсэн

Яг л чи минь өвөл шиг ялгуухан билээ
Яг л чи минь өвөл шиг ялгуухан цайлган билээ
Яг л чи минь хайр шиг халуухан билээ
Яг л чи минь амьдрал шиг аялгуухан нандин билээ

 

 

Санал болгох мэдээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль  өнөөдөр /2024.04.10/ мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Ай Си Ти” …