“Alita: Battle angel” кинонд Монголын уран нугараач бүсгүй тогложээ

Алдарт найруулагч, кино зохиолч Жэймс Камероны зохиол “Alita: Battle angel” адал явдалт, уран зөгнөлт кино Монголд төдийгүй дэлхий нийтэд нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Тус киноны найруулагчаар Роберт Родригоз ажилласан ба гол дүрд жүжигчин Роза Салазар тогложээ.


Сонирхуулахад, тус кинонд АНУ-д амьдардаг монгол бүсгүй гол дүрийнх нь орлон тоглогчоор ажилласан байна. Түүнийг О.Уугантуяа гэдэг.  Тэрбээр гэр бүлийн хамт АНУ-ын Флорида мужийн Майами хотод амьдардаг ажээ. Монгол нугараач бүсгүй 23 жил уран нугаралтаар хичээллэж байгаа бөгөөд одоогоор Австралийн Сидней хотын “Opera house”-т уран нугараачаар ажиллаж байгаа аж.

Тэрбээр өмнө нь  “The Greatest Showman” киноны туслах дүрд монгол охинтой хамтран тоглож байжээ.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.