Э.Энхриймаа: Сүрьеэ өвчний судалгаа миний сэтгэлийг эмзэглүүлсэн

БНХАУ-ын Элчин сайдын яамнаас “Дэлхийн мисс-2018” тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа “Топ-20”-д шалгарсан мисс Э.Энхриймаагийн “Сүрьеэгүй Монгол” төслийг дэмжиж, 100 мянган юанийг хандивлалаа. Хандивыг  БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Шин Хаймин өнөөдөр /2019. 02.27/ “Энхрий эрдэнэ” сангийн байранд гардуулан өглөө.

Энэ үеэр мисс Э.Энхриймаа “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохдоо хүмүүнлэгийн сэдвээ маш удаан хайж, судалсан. Тэр үеэр сүрьеэ өвчний талаарх судалгаа миний сэтгэлийг ихээр эмзэглүүлсэн юм. Учир нь гадуур явж буй гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар тээгч байдаг. Халдвар тээгч болсон 10 хүн тутмын нэг нь сүрьеэгээр өвддөг гэсэн судалгаа бий. Энэ өвчтөнүүдийн бараг 80 хувийг ид хийж бүтээх 18-35 насныхан эзэлж байгаа нь харамсалтай. Тийм учраас энэ сүрьеэ өвчинг эдгээх, сүрьеэ өвчний халдварын тоог бууруулахаар өөрийн “Энхрий эрдэнэ” сангаа байгуулсан” гэдгээ хэллээ.

 

Э.Энхриймаа нь “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачлан, өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн “Энхрий эрдэнэ” сангаараа дамжуулан сайн дурын ажлууд тасралтгүй явуулсаар байгаа аж. Энэ хүрээнд НҮБ-ын индрээс мэдэгдэл хийсэн БНХАУ-ын тэргүүн хатагтай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элч Пэн Лиюаньд хандаж төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидал бичиж хүргүүлжээ.

Мисс Э.Энхриймаа “Энхрий Эрдэнэ” сангийн үйл ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал,

  1.  “Сүрьеэгүй Монголын төлөө”-видео сурталчилгаа хийж, олон нийтийн хүртээл болгосон.
  2. “Сүрьеэгүй гэр бүл” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж, шилдэг таван зураач хүүхдийг шалгаруулж, урамшуулжээ.
  3. Ард иргэдийн дунд “100+ төгрөг” аян өрнүүлж, цугларсан мөнгөөрөө 2500 сүрьеэ өвчтэй хүмүүст хэрэглэх аминдэм, элэг хамгаалах бэлдмэлийг авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд гардуулж өгсөн.

Цаашид манай улсын өмнө тулгамдаад байгаа Сүрьеэгийн тархалтыг бууруулахад туслах зорилгоор мисс Э.Энхриймаа олон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …