Монгол Улсаас анх удаа Оскарт өрсөлдлөө

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил 91 дэх удаагаа АНУ-ын Лос Анжелес хотноо амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн наадамд Монгол Улсаас анх удаа найруулагч Б.Мартын “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино өрсөлдлөө.

Найруулагч Б.Март”Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино маань Оюутны Оскарын Алтан медаль хүртэж, 91 дэхь удаагийн Оскарын кино наадамд өрсөлдсөн билээ. Лондон дахь Кино Академийн Европ дахь салбарын Oscars2019 хүлээн авалтанд уригдан оролцлоо” гэв.

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино өнгөрсөн оны аравдугаар сард болсон Оскарын Оюутны Академийн наадмын “Шилдэг оюутны кино” төрөлд шилдгээр шалгарч  Монгол Улсын нэрийг анх удаа кино Академийн түүхэнд мөнхөлсөн билээ.

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны найруулагчаар Их Британийн Хертфордшир их сургуулийг Кино телевизийн урлагаар магистрын зэрэг хамгаалж төгссөн найруулагч Б. Март ажиллаж, зураглаачаар Б.Лхагвадорж, Б.Санжид, дууны оператороор Н.Бямбацогт нар ажиллаж эвлүүлэг, дуу оруулалтыг Английн киноны мэргэжлийн хүмүүс гүйцэтгэсэн аж.

Дундговь аймгийн Өндөр шил сумын ЭМТ-ийн дарга, их эмч Д.Эрдэнэчулууны тухай өгүүлэх “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино нь монгол эмчийнхээ ур чадварыг, нүүдэлчдийнхээ ахуй соёлыг харуулсан бүтээл юм.

 

 

 

Холбоотой мэдээлэл
8 Comments
  1. ХҮҮ says

    Академид анхны шанг татсан уран бүтээлчиддээ баяр хүргье.

  2. Anonymous says

    Mundag uymaa ulam ih amjilt husie.Bakharhaj bna shu

  3. Маш сайн. says

    Bolj dee hoo. Odoo mongol kino nairuulagch jujigchin zohiol oskar avah l uldlee dee. Mongold onoodor muusain duuchid lam nar hoshin shogiin durakuud uls torchid shig hereggui uym alga aa.

  4. Д.Алтанцэцэг says

    Сайн байна. Оролцож байна гэдэг чинь эхний алхам. Эндээс их зүйл мэдрэгдэнэ.Уран бүтээлийн амжилт хүсье. Хүмүүсийн бичиж байгаа зүйлийг бас өөртөө тунгаагаарай. Угаасаа сайхан залуу бүсгүй юм чинь хэтэрсэн муухай будаг хэрэггүй шүү. Залуу нас гэж гоо сайхан байхад ер нь бол юу ч хэрэггүй. Жаахан засал будалт байлгүй л яахав. Хэт будаг хөгшин бас бүдүүлэг харагдуулдгийг эрх биш мэдэх байлгүй дээ. Мундаг залууст амжилт хүсье.

  5. зочин says

    Оскар ,гэхээр ,мундаг ,болчихдог ,юм байх ,даа. Монголд ,бол ,баримтат,үйл ,явц. Түүнийг ,аэч ,холбогдол,урансайхантай ,сайн ,уямаар ,байна. Болоогүй. Муу ,кинонууд оролцуулаад ,байвал,нэр ,хүндгүй ,болно. Чанартай ,ховор ,юм ,хийж ,гэнт ,дэлбэлнэ ,гэж ,хийх нь ,зөв.

  6. zochin says

    хувцаслалт нүүр будалтандаа анхаармаар юмаа

  7. ZOCHIN says

    bayr hurgie mash mundag amjilt husie bayrlalaa

  8. Anonymous says

    delhiid nertei,hundtei kinonaadamd oroltsoj bga humuus bna da, yadahdaa davhar induudleggui omd omsood, budalt, nuvtsaslalt,gar huruu,us tolgoidoo jaahan anhaarah baijee.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.