“The wasabies”:Биднийг дэмжин хамтран ажиллахаар болсон шаркууддаа баярлалаа

“Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан охидын “The wasabies” хамтлаг “Шарк танк” нэвтрүүлгийн өчигдрийн /2019.02.24/ дугаарт оролцжээ. Тэд “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Петровис” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл нараас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан байна.

 

Энэ тухайгаа “The wasabies” хамтлаг “Бидний хүсэл мөрөөдөл, зорилгыг дэмжин хамтран ажиллахаар болсон Д.Энхтүвшин, Ж.Оюунгэрэл ШАРК-ууддаа маш их баярлалаа.”The wasabies”хамтлаг улам их хичээх болно” хэмээн цахим хуудаснаа сэтгэгдлээ хуваалцжээ.

Хамтлагийн охид тун удахгүй “Тoy” нэртэй шинэхэн уран бүтээлээ үзэгчид сонсогчидтойгоо уулзах аж.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …