БНАСАУ-АНУ-ын удирдагчдын уулзалтын хэвлэл мэдээллийн төвийг нээжээ

Вьетнамын нийслэл Ханой хотноо болох БНАСАУ-АНУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын олон улсын хэвлэл мэдээллийн төвийг бямба гарагт нээжээ.

Соёл найрамдлын ордонд байрладаг дээрх төвийг нээх ёслолд Вьетнамын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Энэхүү төв нь хоёрдугаар сарын 26-наас үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх ажээ.

“Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болон хоёр талын арга хэмжээнүүдийг хоёрдугаар сарын 27-28-нд зохион байгуулах бэлтгэлийг Вьетнам улс бүрэн хангасан” гэж хэвлэл мэдээллийн төвийг нээх ёслолын үеэр Ерөнхий сайдын орлогч хэлсэн байна.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …