Шинэ клип:Б.Баярцэцэгийн “Намайг зур” дууны клип цацагдлаа

Дуучин Б.Баярцэцэгийн “Намайг зур” нэртэй цоо шинэ уран бүтээл мэндэлжээ. 2009 онд зохиолч Х.Болор-Эрдэнийн блогтоо бичиж, нийтэлсэн “Намайг зур” нэртэй өвөрмөц шүлгэнд зориулан “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун ая зохиожээ.

“Бүсгүйчүүд бол бүх насаараа дурлалын натурт суугчид, харин эрчүүд тэдний дүр төрхийг урлан бүтээгчид” гэх утга бүхий энэхүү өвөрмөц бүтээлийг дуучин Б.Баярцэцэг дуулж амилуулсан юм.

Зохиолч Х.Болор-Эрдэнэ дуучин Б.Баярцэцэгийн “Дурласан цас”,“Намайг хүлээсэн эх орон”, “Хязгааргүйн цаана”, “Уулзвар дээр” зэрэг олон дууны шүлгийг бичиж байжээ.

Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …