М.Зоригт: “Бидний цөөхөн монголчууд” төсөл дэлхийн дахинд тархан суусан 10 сая монголчууддаа хүрч ажиллана

Монгол орноо бүтэн тойрч, ахуй амьдралыг баримтжуулах “Бидний Цөөхөн Монголчууд” төслийн хамт олон өнөөдөр хоёр жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

“Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн асан М.Зоригт ““Бидний цөөхөн монголчууд” төслийн анхны зураг авалтыг Хөвсгөл аймгаас эхэлж байсан. Бидний ажлыг “Оюуны Ундраа” групп дэмжин ажилласан. Хоёр жилийн хугацаанд сэтгүүлч, нийтлэлч, гэрэл зурагчин, баримтат кино болон телевизийн багийнхан гээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан байгаа. Монголынхоо газар нутгаар явахад 86 мянган км замыг туулсан байна. Таван аймагт бүрэн ажилласан байгаа. Одоо Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна. Мөн ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО, Япон улс гээд гадаадын олон газар ажилласан. Энэ жил Монголчууд олноор ажиллаж амьдардаг БНСУ-д ажиллахаар зорьж байна. Цаашлаад АНУ-д очино. Бидний зорилго бол 10 жилийн хугацаанд дэлхийн дахинд тархан суусан 10 сая монголчууддаа хүрч ажиллана. Манай төслийг “Мөнхчулуун” сан, МҮОНРТ, “Unitel” групп гэсэн гурван байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Энержи Ресурс”, “Ухаа худаг”-ийн залуусаас гадна мянган мянган иргэд дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Бидний анхны бүтээл дэлхийн хэмжээний бүтээл болж чадлаа. ”гэв.

“Бидний Цөөхөн Монголчууд” төслийн зорилт нь XI зууны Монгол орны аж ахуй, амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, ёс заншил, бие болон биет бус соёлын өв, угсаатан ястан тус бүрийн онцлог өнгө төрхийг баримтжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршиж байгаа юм.

“Бидний цөөхөн монголчууд” төслийн хүрээнд авсан фото зургийн үзэсгэлэн “Zaisan Hill” цогцолборт нээлтээ хийсэн билээ. Оюуны Ундраа Группын зүгээс тус төслийг дэмжин ажиллаж, үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа юм. Уг төслийн гэрэл зургийн үзэсгэлэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд Зайсан Хилл цогцолборын давхар болгон байршсан бөгөөд энэ сарын 28-ныг хүртэлх үргэлжлэх аж.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …