Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлав

Улсын драмын эрдмийн театраас хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлалаа. Тус уралдаан нь Монгол Улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:

  1. Хүүхэд өсвөр үеийнхэнд эерэг харилцаа, ёс зүйн зөв төлөвшил, гоо зүйн хүмүүжил, олгоход чиглэгдсэн түүхэн сэдвээс бусад агуулга бүхий бүрэн хэмжээний жүжгийн зохиол байх. /хүүхдийн хөгжил, хамгаалалын чиглэлээр явуулж буй төрийн бодлогод нийцсэн байх/
  2. Жүжгийн зохиолыг А4 цаасан дээр компьютерт шивж ирүүлнэ.
  3. Гар бичмэл хүлээж авахгүй. /Бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5, үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12-т байна/
  1. Зохиолыг 5 хувь ирүүлнэ.

Уралдааны шагналын сан:

1 дүгээр байр  – 10,000,000  төгрөг

2 дугаар байр – 8,000,000 төгрөг

3 дугаар байр – 5,000,000 төгрөг

Уралдааны дүнг 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театрын хамтарсан тушаалаар байгуулагдсан комисс дүгнэх бөгөөд байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг 2019 оны хоёрдугаар улиралд багтаан зохиогчид олгох юм байна. Уралдаанд шалгарч байр эзэлсэн бүтээлүүд нь Төрийн өмч аж.

Уралдаанд оролцох бүтээлийг 2019 оны гуравдугаар сарын 29-ны өдрийн 17.00 цагаас өмнө Улсын драмын эрдмийн театрын менежер Ш.Чандмань гэсэн хаягаар хүлээн авах юм байна. Уралдааны талаарх мэдээллийг 9919-5318, /Н.Ганхуяг/ 8811-0707 /Б.Отгонбат/ дугаарын утсаар лавлах боломжтой юм.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …