Б Баатар: Ноёд таалбал гоё нээлт үзүүлье

“Hero энтертайнмент” студийн үүсгэн байгуулагч, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулах хүсэлтээ Соёл урлагийн газарт хүргүүлжээ. Энэ талаараа “ “‪Энэ хэдэн хүүхдүүд наадам найруулаад өгье гээд жилийн жилд санал тавих юм. Зарим жил таньдаг санаа наадам дээр амилах жишээний. Адилхан сэтгэж болно л доо. Ноёдууд таалбал гоё нээлт үзүүлье”гэж бичээд  Соёл урлагийн газарт хүргүүлсэн саналынхаа зургийг нийтэлжээ.

Хэрэв Соёл урлагийн газар энэхүү хүсэлтийг нь хүлээж авбал энэ жил Б.Баатар болон Херо энтертаймент Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг найруулж магадгүй юм.

Дашрамд дуулгахад тэрбээр “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа” зэрэг уран сайхны киноны ерөнхий найруулагчаар ажилласан билээ.

 

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …