“Аав, ээж хоёр минь” дуу хөшөөтэй боллоо

Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу “Аав ээж хоёр минь” дуунд зориулсан хөшөөний нээлтийг энэ сарын 16-нд боллоо.  Энэхүү хөшөөг  Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зүүн талд байрлуулжээ. Хөшөөний нээлтийн ёслолд Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс оролцлоо. Мөн энэхүү хөшөөний нээлтэд зориулсан тоглолт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болсон юм.

“Аав, ээж хоёр минь” дуу төрснөөс хойш 35 жилийн хугацаа өнгөрчээ. Энэхүү ойд зориулан хөшөө босгох санаачилгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж анх гаргасан юм байна. Монгол ард түмний дуулах дуртай энэхүү сайхан дууг олон алдартай дуучид дуулж амилуулсан байдаг.  Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав “Аав, ээж хоёр минь” дуугаа Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Отгонжаргалаар дуулуулах хүсэлт тавьжээ.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …