АТГ-ын дарга Х.Энхжаргалыг 72 цагийн дотор огцрохыг шаардлаа

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон төрийн бус байгууллагууд өнөөдөр /2019.02.18/  Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дарга Х.Энхжаргалыг 72 цагийн дотор сайн дураараа огцрохыг шаардаж тулган шаардах бичгийг өглөө.

Шаардах бичигт

…Авлигагүй нийгмийг бүтээх эрхэм зорилгын дор байгуулагдсан энэ газар суурь зарчмаа баримтлан шударга ажиллахын оронд эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг болсоор удаж байна.

Иймд хуулийн зарчмаас урван тэрсэлсэн, үйлдэл эс үйлдэхүйгээгээрээ МАНАН бүлэглэлийн гол хамгаалагч АТГ-ын дарга Х.Энхжаргал таныг дараах  гурван үндэслэлээр цаашид энэ албыг ажиллах ёс зүйн чадамжгүй гэж үзэж байна. АТГ-ын даргын үүрэгт ажлаас сайн дураар 72 цагийн дотор огцрохыг нийт Монголын шударга ёсыг эрхэмлэгч ард иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас шаардаж байна” гэжээ.

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …