Хийлч Ч.Дэлгэрцэцэг “2000” уран сайхны кинонд тогложээ

Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн UB FILM-ийн “2000” уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ. Манж Чин улсын харьяанд эх орон, эрх чөлөөний төлөө тултаж тэмцэж, мэдэрсэн Монголчуудын тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж.

“2000” уран сайхны киноны зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, продюсероор З.Анхбаяр нар ажиллажээ.

Тус кинонд МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, МУСТА Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн,Д. Баттөмөр нарын жүжигчид болон хийлч Дээгий буюу Ч. Дэлгэрцэцэг тогложээ.

Манжийн дарлалын хүндхэн цаг хугацааг бодитоор харуулахыг зорьж, эх орон, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг эргэн мэдрэх боломжийг  “2000” киногоор дамжуулан хүргэх юм.


 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …