“Тэнгэрээс буусан од” кино  ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” кино  ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ.

Тэгвэл энэ удаагийн “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн,О.Мөнхдалай, МУГЖ У. Уранчимэг нар тогложээ.

“Тэнгэрээс буусан од” киноны дууны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг МУУГЗ Л.Балхжав зохиож, дууг МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Д.Отгонжаргал нар хамтран дуулсан байна.

“Хувьсал” продакшны өргөн дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны зохиол “Миний нууц”  уран сайхны киноны зураг авалт хийгдэж байх явцад бичигдэж эхэлжээ. Цаг хугацаатай өрсөлдөн, хувьсан өөрчлөгдөхийн төлөөх чимээгүй тэмцэл нь бүтээлээс бүтээлд үргэлжилж байдаг аж.

 Кино зохиолыг “Хувьсал” продакшны жүжигчин Г.Бямбасүрэн нэг жил гаруй хугацаанд бичиж,  киноны бэлтгэл ажил зургаан сар үргэлжилсний эцэст тус киноны зураг авалт эхэлж хоёр сарын турш олон мянган километр замыг туулсан кино багийн маш их хөдөлмөрийн үр дүнд амжилттай хийгдэж дууссан байна.

 Зураг авалтыг Г.Гүенбаатар зураглаачтай “Red Point media” студийн баг хийж гүйцэтгэжээ. Зураг авалтын ажлын хэсэг үндсэн 50 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж,  нийт 200 гаруй уран бүтээлч тус кинонд  оролцсон байна.

 Кино зураг авалтын үндсэн үйл ажиллагааны дараах эцсийн үе шат болох өнгө, дүрс, дуу шүүлтийн гүйцэтгэлийг дууны найруулгын “Авиа” студи, өнгөний мастер Б.Ариунболд,  компьютер графикийг Steve E. Morel  зэрэг залуус гүйцэтгэн, амжилттай  ажиллаж байна.

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …