Ким Жон Ун , Дональд Трамп нар Вьетнамд уулзана

БНАСАУ-ын  удирдагч Ким Жон Ун энэ сарын 25-ны өдөр Вьетнамд очихоор болжээ. Тэрбээр хоёрдугаар сарын 27-28-нд Ханой хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах юм.

Ким Жон Уны Вьетнамд хийх айлчлал гурав хоног үргэлжлэх юм байна. БНАСАУ-ын удирдагч Вьетнамын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, тус улсын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой уулзахаас гадна Вьетнамын хойд хэсэгт орших хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн салбарын хэд хэдэн байгууллагаар орохоор төлөвлөжээ.

БНАСАУ-ын удирдагчийн Вьетнамд хийж байгаа энэ айлчлал сүүлийн 55 жилд Умардын удирдагчийн тус улсад хийж байгаа анхны айлчлал юм байна.

Ким Жон Ун энэ сарын 27-28-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, яриа хэлэлцээ хийнэ. Хоёр удирдагчийн анхны түүхэн уулзалт өнгөрсөн оны зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапурт болсон.

Уулзалтын дүнд Дональд Трамп, Ким Жон Ун нар хамтарсан мэдэгдэл дор гарын үсэг зурж, Пхеньян цөмийн зэвсгээс ангижрахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол АНУ хариуд нь БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөхөөр амласан.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …