Дуучин Э.Чулуунчимэгийн “Бүсгүйн ертөнц” цомгийн баяр өнөөдөр болно

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Чулуунчимэг“Бүсгүйн ертөнц” бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 22-нд “Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд үзэгч, сонсогчдодоо өргөн барина.

Тэгвэл дуучин бүсгүй маань тоглолтоос өмнө дөрөв дэх “Бүсгүйн ертөнц” нэртэй цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд хийхээр бэлтгэж байгаа аж.

Дуучин Э.Чулуунчимэг дөрөв дэх цомог болох “Бүсгүйн ертөнц” цомгийнхоо баярыг өнөөдөр 16:00 цагаас Хүннү моллд тэмдэглэх гэж байна.

“Бүсгүйн ертөнц” цомогт Б.Аялгуу охинтойгоо хамтран дуулсан “Хамгийн гоё хайр”, “Зөндөө хайртай”, “Амин үр минь”, “Дэндүү хайртай”, “Нандин хурим” зэрэг шинэ уран бүтээлүүд болон “Бүсгүйн ертөнц” тоглолтын нэрээр нэрлэгдсэн “Бүсгүйн ертөнц” шинэхэн уран бүтээл багтжээ.

Дашрамд дурдахад “Бүсгүйн ертөнц” цомог 1-р сарын 29-нээс эхлэн 15000 төгрөгийн үнэтэйгээр“HI-FI” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар борлуулагдаж байгаа аж.



 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …