5-19 насныхны Дэлхийн миссийн тэмцээний бүртгэл эхэллээ

“Little Miss & Little Mister United World” 5-19 насны хөвгүүд, охидын дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүүхдүүдийг тав дахь жилдээ сонгон шалгаруулах гэж байна. Урлаг соёлоор дамжуулан эх орноо сурталчлан оролцох төлөөлөгч хүүхдүүд ирэх есдүгээр сард  Испани улсыг зорих аж

Тус тэмцээний Монгол дахь шалгаруулалтад Мисс, мистер, загвар өмсөгч болох сонирхолтой 5-19 насны бүх эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд оролцох эрхтэй. Тэмцээний гол зорилго нь  хүүхдүүдийг бүрэг ичимхий, амжилтад хүрэхгүй гэж амжилтаас бултуулах биш өөрийгөө нээж, хөгжүүлэх боломжийг нээж өгөх зорилготой юм байна. Тийм ч учраас эхний шатны шалгаруулалтыг тэмцээний “Prince & Princess Miss Mongolia” пэйж хуудсанд онлайнаар хийх бөгөөд хүүхдүүд загварын алхаа эсвэл авьяасаа үзүүлсэн бичлэгээ хийснээр  оноогоо авах юм.

Дэлхийн тэмцээнд оролцсон 5-19 миссүүдэд телевиз, дэлгэцийн салбарт өөрсдийгөө сорих боломж нээгдэж кино, клип, рекламд тоглон олон орны охидтой үерхэн үе тэнгийнхнээсээ байнга суралцан амжилтаа ахиулж байгаа юм. Эхний шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 21-ний өдөр эхлэх бөгөөд авьяас, загварын алхааны аль нэгийг оролцогчид өөрсдөө сонгоно.

Сүүлийн шат буюу хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх сарын 10-нд болно. Сүүлийн шатны шилдэг оролцогчдод загварын алхааны хичээл, хувь хүнийг хөгжүүлэх сургалтуудад үнэгүй хамруулах аж.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй өсвөрийн миссийн тэмцээн болох “Little Miss & Little Mister United World”-ийн  Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр олон улсын шүүгч Ч.Энхжаргал ажилладаг юм.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.