Үсийг угааж, эмчлэхэд хөөсөрдөг шампунь чухал биш

Бидний өдөр тутам хэрэглэдэг шингэн шампуниуд нэгэн химийн аюултай бодис агуулж байдаг. Тэр бол Sodium laureth sulfate. Үс унах, гэмтэх шалтгаан нь SLS ба түүний хамсаатан бодисууд. Үс нэг гэмтсэн бол сэргэхдээ удаан.

Хүмүүс шампунь хэдий чинээ хөөсөрнө төдий чинээ сайн гэж буруу ойлгодог. Үсийг сайн цэвэрлэхэд хөөс тийм ч чухал биш. Тэр нь нөгөө л силикон агуулсан их хөөсөрдөг, синтетик хуурамч сайхан үнэртэй, хуванцар савалгаатай хортой шампуниуд юм.

Химийн бодис агуулсан шампунийг өдөр тутам хэрэглэснээр хуйх хуурайшин гэмтэж тослог болдог. Мөн үс их хэмжээгээр унаж, ургах явц нь удааширч, хагтан яваандаа хуйханд харшил үүсгэдэг. Тиймээс SLS агуулаагүй, үнэртэн ороогүй, хүчиллэг багатай, (ph 5-7) байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй.

“Гуа” брэнд танд энэхүү үзүүлэлтүүдийг хангасан 100  хувийн байгалийн гаралтай, үсэнд тэжээлтэй сайн чанарын тоснууд, ургамлын ханд, бусад шим тэжээлтэй найрлагуудыг агуулсан хатуу шампуниудаа санал болгож байна.

Үүнд:

1. Зөгийн бал өндөгтэй хатуу шампунь

2. Халгай, алоетой хатуу шампунь

3. Ганга, aloeтой хатуу шампунь

4. Розмарин, гаатай хатуу шампунь

5. Ямааны сүүтэй хатуу шампунь

“Гуа” хатуу шампунь хэрэглэхийн давуу тал:

  • Байгалийн гаралтай , силикон, фарабен элдэв хортой болон будагч бодис агуулаагүй. Гар аргаар хийгдсэн.
  • Бохирдолыг сайн цэвэрлэнэ.
  • Хангалттай сайн хөөсөрнө
  • Хугацаа уртасгах ямар нэгэн бодис агуулаагүй ч үйлдвэрлэсэнээс хойш 2 жилд хугацаа нь дуусна гэж айх аюулгүй хэрэглэх боломжтой.
  • Аялал зугаалга, томилолт, фитнест явахад овор хэмжээ багатай тул зай эзлэхгүй, асгарах эрсдэлгүй
  • Эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Шингэн шампуньтай харьцуулахад удаан хэрэглэнэ. Үсний урт богиноос хамаарч 20-25 удаа хэрэглэнэ.
  • Удаан хугацаанд хэрэглэсэнээр үсний бүтцийг сайжруулж, үс уналтыг бууруулж, ургалтыг дэмжиж, хаг арилгах эмчилгээний үр дүнтэй.
  • Хуванцар савалгаагүй тул байгаль орчинд ээлтэй. Дахин боловсруулсан бор цаасан савлагаатай.

Хатуу шампунь хэрэглэх заавар:

– Үсээ сайтар норгоно. Үс угаахад усны температур чухал. Хэт халуун усаар угааснаар хуйх хуурайшдаг. Тослог хуйх болон үс тань тослог бол усныхаа температурыг бууруулах хэрэгтэй.

– Хангалтай сайн хөөсрүүлж савандана. Их шампунь хэрэглэж байж угаасан болдог түгээмэл ойлголт буруу юм.

– Хуйхандаа сайтар массаж хийнэ. Энэ нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна хуйхыг тэжээлийн бодис болон хүчил төрөгчөөр хангана.

– Цэвэр усаар хөөсийг нь арилтал зайлна.

– Дахин нэг удаа давтан угаана.

– Нойтон үсийг самнах гэж яарах хэрэггүй. Аль болох сэнсээр хатаахгүй байвал сайн. Алчуураар боож чийгийг хуйхандаа шингээж хатаагаарай. Хэдий органик байгалийн гаралтай ч өдөр бүр угаах хэрэггүй. Долоо хоногт 2-3 удаа угаавал тохиромжтой.

Органик шок гэж юу вэ?

Силиконтой шампуниас органик шампунид шилжихэд хэсэг цаг хугацаа шаардах бөгөөд эерэг өөрчлөлтийг хүлээх хэрэгтэй. Шилжилтийн энэ үед үс зууралдах, арзайх , хатуурах гэх мэт үсэнд таарахгүй мэт мэдрэмж төрж болзошгүй. Энэ нь үс битүү бүрхсэн химийн найрлагаасаа салж өөрийн биеийг олж байгаа нь тэр. Энэ шилжилтийн үеийн дараагаас үс эрүүлжиж, намирсан зөөлөн болж сайхан үр дүнг харах болно.

Үнэ: 6000 ₮
 ХАЯГ: 13 р хороолол Натур худалдааны төв
 Утас:  99191093

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.