С.Зориг агсны  хэргийн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэхийг шаардлаа 

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. Уг шаардлагад УИХ-ын  ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулахыг шаардаад дараах найман зүйлийн шаардлагыг хүргүүлж байгаа аж. 

  1. Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх,
  2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах,
  3. МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох шуух, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яаралтай огцруулахыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх,
  4. Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох,
  5. Монгол Улсын төрийн албыг худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх,
  6. Агентлагийн дарга болон түүнээс дээш төрийн албан тушаалыг томилгооны сонсголоор томилдог байх,
  7. Газрын наймаа, авлигын замаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх, оффшорын хөрөнгийг эх орондоо авчрах,
  8. С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн асуудлаар нийтийн сонсгол зохиох, мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэх зэрэг ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байлаа.

 

Холбоотой мэдээлэл
6 Comments
  1. Anonymous says

    Маш зов амжилт

  2. Zochin says

    Zov ooo

  3. зочин says

    Зоригийн аллагыг хамгийн сайн мэдэж байгаа хүн үнэн хэрэг дээрээ Эби -л байх. Тэр ямар хэсгийг нь нууцаас гаргахыг сайн мэдсэн шүү дээ.

  4. Geseejalbuu says

    Zarim sanaa ni zuv ch ed nar shoudaj baij shudrga emij burduulj ulmaar shuuh erh medliig gartaa avah zorilgotoi uls! etsest helehed ed bol uchuuhen huseltenguud yum!

  5. Ба says

    Эд нараар хамаагүй юм хийлгэж хөөрөгдөөд байвал нөгөө жоомоо алах гээд гэрээ шатаав гэдэг юм болно шүү. Мангар сдакууд.

  6. Буруу цолмон says

    Маш зөв шаардлаг Ард түмэн энэ бүхэнийг маш хурдтай түргэн хийхийг хүсэж хүлээж байгаа
    Үүнээс засагын газарын үнэн нүүр цайрай ил харагдна

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.