Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгоно

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр 100 мянга орчим хүний цалин хөлс 33,3 хувиар нэмэгдэнэ гэдэг статистик байна. Харин 2020 оноос энэ хэмжээг нэмэгдүүлж, 420 мянган төгрөг болгоно гэж өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзах үеэрээ тодотголоо.

 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөгт хүргэснээр цагийн хөлсний хэмжээ 2500 төгрөг буюу 1 ам.долларт хүрч байгаа юм байна. Монгол Улс хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмдэг. Харин одоогийн төлөвлөгөөгөөр бол нэг жил тутамд нэмэхээр болж байна. Энэ бол иргэдийн амьдралд бодит нөлөө үзүүлэх эерэг хандлага юм.

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …