Дуучин Э.Чулуунчимэгийн “Бүсгүйн ертөнц” цомгийн баяр болно

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Чулуунчимэг“Бүсгүйн ертөнц” бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 22-нд “Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд үзэгч, сонсогчдодоо өргөн барина.

Тэгвэл дуучин бүсгүй маань тоглолтоос өмнө дөрөв дэх “Бүсгүйн ертөнц” нэртэй цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд хийхээр бэлтгэж байгаа аж.

Дуучин Э.Чулуунчимэг дөрөв дэх цомог болох “Бүсгүйн ертөнц” цомгийнхоо баярыг хоёрдугаар сарын 16-ны өдөр 16:00 цагаас Хүннү моллд тэмдэглэх гэж байна.

“Бүсгүйн ертөнц” цомогт Б.Аялгуу охинтойгоо хамтран дуулсан “Хамгийн гоё хайр”, “Зөндөө хайртай”, “Амин үр минь”, “Дэндүү хайртай”, “Нандин хурим” зэрэг шинэ уран бүтээлүүд болон “Бүсгүйн ертөнц” тоглолтын нэрээр нэрлэгдсэн “Бүсгүйн ертөнц” шинэхэн уран бүтээл багтжээ.

Дашрамд дурдахад “Бүсгүйн ертөнц” цомог 1-р сарын 29-нээс эхлэн 15000 төгрөгийн үнэтэйгээр“HI-FI” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар борлуулагдаж байгаа аж.


 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …