“Бүсгүйн зурвас” жүжгийн гол дүрд Б.Жаргалсайхан, Г.Урнаа, С.Болд-Эрдэнэ, Ж.Оюундарь нар тоглоно

Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн бүтээлийг театрынхаа тайзнаа амилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Найруулагч Н.Наранбаатар энэ удаа яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн”Ярилцлага”өгүүллэгээс сэдэвлэн “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Улсын Драмын эрдмийн театрын 2019 оны анхны шинэ уран бүтээлийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа нар тоглохоор сонгогджээ.

Харин жүжгийн туслах дүрд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Л. Дэмидбаатар, МУСТА Ж.Пүрэвдорж, Б.Шинэбаяр, Б.Одончимэг, Э.Тодгэрэл болон Ц.Төгсбилэгт, Г.Номуун, Д.Асардарь, О.Сүххуяг, Ц.Цэлмүүн, П.Мягмарсүрэн, Ц.Анхбаяр нар тоглоно.

“Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн зохиолчоор Л. Өлзийтөгс, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н. Наранбаатар, туслах найруулагчаар О.Итгэл, ассент найруулагчаар МУСТА А.Чингүүн, бүжиг дэглээчээр МУСТА Г.Ган-Очир нар ажиллаж байгаа юм байна.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.