Дуучин О.Энх-Эрдэнэ анхны бие даасан цомгоо гаргана

“Mongolia’s Got Talent” 2016 шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “CBS” телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож байна.

Тэрбээр дэлхийн 38 орноос цугларсан 50 гаруй шүүгчдийн өмнө  “Amarillo by Morning” хэмээх дууг дуулж алмайруулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ.




“Дэлхийн шилдгийн шилдэг” шоу нэвтрүүлгийн шилдэг авьяастан  нэг сая ам.долларын эзэн болох аж. Одоогийн байдлаар хоёрдугаар шатанд дараах оролцогчид шалгарч үлдээд байгаа аж.

Kukkiwon – 99 оноо
TNT Boys – 99 оноо
Dimash Kudaibergen – 98
Enkh Erdene- 97
Dundu – 97
Naturally 7 – 95
Justin Flom – 95
Duo Suining – 91
Jordan McKnight – 91
Manami Ito – 86
Lydian Nadhaswaram – 85
Matt Johnson – 81
Sister Cristina Scuccia – 78

О.Энх-Эрдэнийн хувьд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ.

Тэрбээр “She ain’t no love song”, “Honky tonk сountdown” “Wake Up With You ” зэрэг  дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн ажилдаа шамдан оржээ. Залуу дуучин  “Wake up with you” дууныхаа клипийг  энэ сарын  3-ны өдөр сонсогчдодоо хүргэсэн бол саяхан “She ain’t no love song” дуугаа сонсогчдын хүртээл болгоод байна.

Дуучин О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч болсны дараагаар АНУ-ын Виржиниагийн Олон улсын Их сургуулиас магистрын зэрэгт суралцах урилга авснаар ийнхүү АНУ-ыг зорьжээ.

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Zocnin says

    Duudee amjilt husehiin yaldamd tseregt yawaad tahir dutuu bolson zaluud ehneriin hamt buyanii yils exluulsend gunee talarhaj bna Sain yils delgercn delhiin ene temtseend ulam ih amjilt gargaj orotsohiig husen erooy

  2. zochin says

    Als xoliin Amerik orond erdem suraxiin zeregtsee avyas chadvaraa sorin gyalalzaj yavaa Enx Erdenedee surlaga xedelmer bolon uran byteeliin ender amjilt xysie

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.