“3 сая инээд”шоу нэвтрүүлгийн эхний дугаар үзэгчдийн хүртээл боллоо

“Боловсрол” суваг телевиз “3 сая инээд”шоу нэвтрүүлгийн эхний дугаарыг өчигдөр /2019.02.10/ үзэгчдийн хүртээл болголоо.

“3 сая инээд”шоу нэвтрүүлгийн эхний дугаарт “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцсон ерөөлч Б.Пүрэвдорж оролцож, дахин шуугиулж амжив. Тэрбээр нэвтрүүлгийн хоёр шатыг амжилттай даван, улмаар 300.000 төгрөгөөрөө дэнчин тавьж, гурван сая төгрөгийн төлөө өрсөлдсөн боловч харамсалтай нь шүүгчдийг инээлгэж чадаагүй учраас нэвтрүүлгийг орхилоо.

 

Оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болох юм.

Нэвтрүүлэг нийт 5 үе шаттай. Шат бүр нэг минутын турш үргэлжилнэ. Оролцогч өгөгдсөн эхний минутдаа амжиж хоёр эрхмийн нэгийг нь л багахан инээлгэх төдийд 100,000 төгрөгийг өөрийн болгоно. Оролцогч мөнгөө аваад нэвтрүүлгийг орхиж болно, эсвэл хожлын мөнгөө дэнчин тавиад дараагийн нэг минутыг сунгаж, 300,000 төгрөгийн төлөө тоглох эрхтэй. Энэ мэтчилэн гурав дахь минутад 500,000 төгрөг, дөрөв дэх минутад 1 сая төгрөг, хамгийн сүүлийн буюу 5 дахь минутдаа амжин инээлгэж чадвал 3 сая төгрөгийг хожих юм.

 

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …