Хулгайн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ

Энэ сарын 8-ны өдөр  102 тусгай дугаарын утсанд 1,756 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 103, зөрчлийн 1,098 мэдээлэл шалгаж, 41 гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Тухайлбал:

  • Баянгол дүүргийн 6 дугаар хороо Г-ийн өвлийн сууцны хаалга эвдэж, гар утас болон бусад эд зүйлийг 52 настай Э хулгайлсан,
  • Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Х-ийн эзэмшлийн автомашины хучлагыг 51 настай А хулгайлсан,
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Б-ийн өвлийн сууцны хаалга эвдэж гар утас, зөөврийн компьютерийг 33 настай И хулгайлсан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.
Иймд иргэд гэр орон сууцаа удаан хугацаагаар орхих тохиолдолд хөрш айлдаа мэдэгдэх, хаалга цонхны бүрэн бүтэн аюулгүй байдалд анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …