Улсын Драмын эрдмийн театрын тав дахь Жульетта хэн бэ?

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид алдарт У.Шекспирын  “Ромео, Жульетта” сонгодог жүжгийн 130 дахь удаагийн тоглолтоо энэ сарын 14, 15, 16,17-нд үзэгчдэдээ толилуулах гэж байна.Тэгвэл энэ удаагийн тоглолтоор үзэгчид шинэ Жульеттатай танилцах нь ээ. Тус театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр Ромеогийн дүрд тоглох бол залуу жүжигчин Т.Анхзул Жульеттагийн дүрд тоглохоор сонгогджээ.

Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж, Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан түүхтэй ажээ. Тэр цагаас хойш 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон. Харин “Ромео Жульетта” бүтээл 19 жилийн дараа, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар дахин тайзнаа амилж, шинэ зууны үзэгчдийн сэтгэл оюуныг мялаах болсон билээ.

1966 онд Жульеттад жүжигчин Б.Энхтуяа, 1996 онд МУГЖ И.Одончимэг, 2015 онд О.Дөлгөөн, 2017 онд Г.Номуун,  2019 онд залуу жүжигчин Т. Анхзул  Жульетта нь  дүрийг бүтэхээр зэхэж буй. 

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …