Дуучин О. Энх-Эрдэнийн “Wake up with you” дууны клип цацагдаж эхэллээ

“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “CBS” телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож буй юм.

Шоуны шүүгчээр Монгол Улсаас реппер, продюсер О.Баярсайхан буюу Рокит бэй ажиллаж байна. Тэгвэл тус шоунд “Авьяаслаг Монголчууд-2” шоуны ялагч, дуучин О.Энх-Эрдэнэ оролцож, үндсэн гурван шүүгч болон 49 мэргэжилтнийг алмайруулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ.

Дуучин О.Энх-Эрдэнийн хувьд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ. Тэрбээр “She ain’t no love song”, “Honky tonk сountdown” зэрэг  дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн бэлтгэл ажлаа базааж байна.

Түүний дуунуудын үг, ая, найруулгыг “Wishbone Studio”-гийн баг хариуцан ажиллажээ. Хүчирхэг хоолойтой дуучин О.Энх-Эрдэнэ “Wake up with you” дууныхаа клипийг сонсогчдодоо хүргэсэн бол саяхан “She ain’t no love song” дуугаа сонсогчдын хүртээл болгоод байна.

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” олон ангит киноны дуу “Чамгүйд би”

“17” продакшн “Voo”-гийн хамтран бүтээсэн  “Орлон тоглогч” олон ангит киноны дуу гуравдугаар сарын 28-нд сонсогчдын …