Очирдарь шүтээнд мандал өргөлөө

Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгний өглөө/2019.02.05/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсэг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө.

Мандал өргөх ёс нь бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг “Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг” сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд “Шимийг авах” гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг 3 тэргүүтэнг баясган тахиж хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодьтойгоор болон сэтгэлээрээ хувиргаж өргөдөг аж.


Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …