Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардан авлаа

УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо.

Л.Оюун-Эрдэнийг  ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, шинэ даргад тамгыг нь гардуулан өглөө.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

Төгссөн сургууль, мэргэжил:

·  2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч

·  2005 онд Австралийн Мельбурний их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

·  2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

·  2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр

·  2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач

·  2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

Ажилласан байдал:

·  2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

·  2002 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч

·  2006 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Улаанбаатарын бүсийн захирал

·  2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

·  2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

·  2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …