С.Өлзийхүү Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүүд хандан”Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Санжаагийн Өлзийхүү шагнагдаж байна. Театрын болон дэлгэцийн урлагийн салбарт 1990-ээд оноос хойш үр бүтээлтэй ажиллаж, үзэгч олны сэтгэлд нийцсэн дүрүүдийг бүтээж, тайзны урлагт шинэчлэл, манлайлалтайгаар ажилласныг үнэлэн энэ хүндэт цолыг танд олгож байна” гэлээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Монголын хошин урлаг болон дэлгэцийн урлагт хоёргүй сэтгэлээр гуч гаруй жил зүтгэснийг минь үнэлж, төрийн дээд шагнал гардуулсанд маш их баяртай байна. Хөдөлмөрийг минь үнэлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга болон хамтран уран бүтээл туурвидаг хамт олон, ах эгч, дүү нар, найз нөхөд, үзэгчид, ард түмэндээ талархаж буйгаа илэрхийлье. Ирж буй гахай жилдээ эрүүл энх байхын ерөөлийг дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    Нэхсээр байгаад авчихиймааа

Comments are closed.