Чойжин ламын сүм музейг сэргээн засварлана

Түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийн эхний төсөл болох Чойжин ламын сүм музейн уран барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн бусад байгууллагатай хамтран 2019 оноос эхлүүлэхээр болсон байна.

Монголын Урлагийн Зөвлөл Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахад бэлтгэх зорилгоор 2008 онд архитектурын хэмжилт ба барилгын гэмтэл, 2017 онд байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөлөл зэрэг есөн төрлийн судалгааг Австрали улсын иргэн Рожер Перрийн дэмжлэгээр хийжээ. Тус судалгааны  дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийн газар ашиглалтын төлөвлөлт, орчны тохижилтын ажил хийх юм байна. Мөн  Богд хааны ордон музейн уран барилгын одоогийн нөхцөл байдлыг үнэлэн сэргээн засварлахаар болжээ.

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …