Жүжигчин С.Өлзийхүүд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээнэ

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ.

Шагнал гардуулах ёслол Сар шинийн баярын өмнөх өдөр  /2019.02.03/ Төрийн ордонд болно.

С.Өлзийхүү нь 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагт хөл тавьжээ.

Тэрбээр Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод”, В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн трамвай”, С.Маршакийн “Буудлын авхай” жүжиг, “Их хааны удам”, “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш”, “Нинжин сэтгэл”, “Хөгжилтэй өдөр”, “Такси”, “Хөгжилтэй дүр”, “Гацуурхан” зэрэг олон кино уран бүтээлд гол болон туслах дүрд тоглосон билээ.

Түүнчлэн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөшгүй. Тэрбээр “Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч юм.  “Өнгөт инээд” хамтлагийнхан нэрээ сольж, шинэ инээдийг бэлэглэхээр шийдэж өдгөө “Шилдэг өнгө” нэртэйгээр уран бүтээлээ эрхэлж байна.


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …