Ардын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээнэ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртээхээр болжээ. Шагнал гардуулах ёслол Сар шинийн баярын өмнөх өдөр буюу битүүний өдөр /2019.02.04/ Төрийн ордонд болно.

П.Бадарч нь Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 оны наймдугаа сарын 17-нд төржээ. 1960 оноос уран бvтээлээ эхэлж Морьд, Есөн эрдэнийн орон, Алтан тоос, Зургаан мөнгөн мичид, Ширхэг цагаан сувд, Хэрлэн зэрэг яруу найргийн ном хэвлvvлжээ. 1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг” “Байтагийн чулуу” “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал ,1999 онд СГЗ, 2005 онд Ардын уран зохиолч цол хvртжээ.

 

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    Ystoi boljdeeee ingeed eznee olson shagnal erhgui bayr huur turuuleh ym

Comments are closed.