УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо.УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон бусад гишүүдийн зүгээс санал хураалтыг шууд явуулъя гэдэг горимын саналыг гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ.

Ийнхүү ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдлоо.УИХ-ын даргаар томилогдсон Г.Занданшатарт тамга, тэмдгийг нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гардуулан өглөө.

Дараа нь шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр, Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёрхож, тэр нь тэгш, шударга хэрэгжиж байж төрд итгэх итгэл, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэл эргэж сэргэнэ.

Улс төрийн эгзэгтэй цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна гэж үзэж байна.Монголын ард түмний хүсэмжлэл, хүсэл зориг нь хуулийн засаглал, шударга ёс, эв санааны нэгдэл юм.

Нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийн төвд төр өөрөө цэгцрэх ёстой нь тод томруун харагдаж байна.

Улсын Их Хурлын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг тогтоохын төлөө манлайлан зүтгэх болно гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …