“Ленинград хотын Аугаа эх орны дайны он жилүүдэд фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлөгдсөний 75 жилийн ой тохиов

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Санкт-Петербург хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д.Бегловын урилгаар 2019 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд “Ленинград хотын Аугаа эх орны дайны он жилүүдэд фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлөгдсөний 75 жилийн ой”-н хүндэтгэл-дурсгалын арга хэмжээнд оролцлоо.

 75 жилийн өмнө зөвлөлтийн Улаан арми Ленинград хотын оршин суугчдын хамт фашистын бүслэлтийг бүрмөсөн устгажээ.

Дурсгалын арга хэмжээний хүрээнд Пискарёвскийн хүндэтгэлийн цогцолборт цэцэг өргөх ёслол, Санкт-Петербургийн гарнизоны цэргийн парад, хүндэтгэлийн концерт, “Ленинград дээрх салют” гэрлэн үзүүлбэр, Петропавловскийн бэхлэлт дэх баярын салют болон бусад олон арга хэмжээ зохион байгуулагдав.

Элчин сайд Б.Дэлгэрмаа Пискарёвскийн хүндэтгэлийн цогцолбор дахь “Эх орон – ээж” хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Санкт-Петербург хотын гарнизоны цэргийн парад, хүндэтгэлийн концертыг тус тус үзэж сонирхлоо.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.