“Аав хүүгийн аз жаргал” бүтээл олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлжээ

Олон улсын гэрэл зургийн 35AWARDS уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон гэрэл зурагчин В.Баттулга хоёрдугаар байрын шагнал хүртжээ. Тэрбээр “Эцэг ба хүү” сэдэвт төрөлд “Аав хүүгийн аз жаргал” бүтээлээрээ хоёрдугаар байр эзэлсэн юм.

“Эцэг ба хүү” сэдэвт төрөлд дэлхийн 77 орны 354 хотын 1323 гэрэл зурагчны 2766 бүтээл оролцсон байна. Энэхүү гэрэл зургийн бүтээлд аав хүү хоёр эмнэлэгийн цонхоор дөнгөж төрсөн дүүгээ харж, аз жаргал, хайраар бялхаж буй торгон агшинг мөнхөлжээ.

Гэрэл зурагчин В.Баттулга тус зургийг 2004 онд Говь-Алтай аймгийн Бигер суманд авчээ. Зурагчин В.Баттулга нь Монголын гэрэл зургийн нэрт мастеруудын нэг бөгөөд 20 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан. Одоогоор чөлөөт уран бүтээлч юм.

 

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …