Өнөөдөр дуучин А.Түмэн-Өлзийгийн “Баясгалантай сайхан” тоглолт болно

   Монголын дууны урлагийн нэрт мастеруудын авъяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдсөн “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амьдруулж дуунд дуртай дуучин монгол түмэндээ хэдийнээ танил болсон дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолт өнөөдөр буюу 10 сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох гэж байна.

    Дуучин бүсгүй нь хувьд 1998-2005 онд Хөгжим Бүжгийн Коллежийг ёочин хөгжимчин мэргэжлээр, 2006-2009 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг МУГБ Ц.Дэлгэр багшийн удирдлага нь дор уртын дуучин мэргэжлээр тус тус төгссөн аж. Үнэхээр сүүлийн хэдэн жилүүдэд монголын дууны урлагийн ерөнцөд өөрт заяагдсан авъяас билгээрээ 2010 онд “Ирээдүй минь” цомгийг МУСТА Э.Төрмандахтай хамтран гаргаж байсан бол 2011онд “Хайр ирнэ”, 2012 онд “Сэтгэлийн толь” зэрэг цомгуудаа бие даан гаргаж байжээ. Түүнчлэн 2010 онд “Даяарын амгалан”, 2012 онд “Сэтгэлийн толь” зэрэг бие даасан кино концертуудаа туурвисны зэрэгцээ 2013 онд МУСТА П.Жимсээтэй хамтран “Хайлан” кино концертоо туурвиж дуунд дуртай дуучин ард түмэндээ толилуулж байсан юм.

   “Баясгалантай сайхан” хэмээх тоглолтонд урилгаар МУГЖ У.Далантай, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг,  амьд хөгжмийн хамтлаг зэрэг эрхэм уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine Village” хотхон, Ивээн тэтгэгчээр “Bes Holding”, “Himon construction”, “Бодэн” групп, “Бодэнх” ххк, “Очиргэр” ххк, “Моттоо”, “Bsound” нар ажилласан байна.

   Ийнхүү уртын дуучин, хөгжимчин бүсгүй нь сүүлийн хэдэн жил бодож төлөвлөж, хүсэж мөрөөдөж явсан нь биеллээ олж эрхэм үзэгчиддээ толилуулж буй уран бүтээлийн тайлан тоглолты тасалбарыг та “Монгол бөхийн өргөө”-ний кассаар болон 1905 үнэгүй хүргэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг: 99091488, 88664403, 96659569, 11456978 дугаарийн утаснуудаар лавлах боломжтой.

www.URLAG.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …