С.Жавхлан:Арван жилийн хүүхдүүд хамгийн шударга хүүхдээ ангийн дарга болгодог

УИХ-ын чуулганаар М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С. Жавхлан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр”Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль анх удаа хэрэгжиж байна. Ерөнхийлөгчид баяр хүргэе. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна, бас баяр хүргэе. Энэ хүнийг огцруулснаар Монгол сайхан болно гэдгийн нь харж л сууя. Энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол дараагийн УИХ-ын дарга нь хэн бэ. Нэгээр цадаж, хоёроор бүү хуураарай. Дараагийн хүнд маш их ач холбогдол өгнө. Яасан ч ховхорч болдоггүй суудал бэ.Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал аз од тоглуулж байгаа юм шиг юм боллоо.

Сандал суудлын төлөө УИХ нь бүтэн гурван сар ийм байдалтай байна. Миний харж байгаагаар, УИХ-ын дарга гэдэг бол нэвтрүүлэгч ч шүү дээ. Хүмүүсийн бэлдэж өгсөн зүйлийг уншдаг л хүн юм билээ ш дээ. Энэ хүнийг ёс зүйн хувьд Монгол түмнээс уучлал гуйх болов уу гэж их харлаа. Буусан эс буусан ч энэ хүн уучлал гуйх ёстой.

Ер нь арван жилийн хүүхдүүд хамгийн шударга хүүхдээ ангийн дарга болгодог.Энэ асуудалтай холбогдуулж хэрэв хууль дуудвал гутлаа тослоод зангиагаа засаад хүрээд ирээрэй гэж хэлдэг урт хүзүүтэй хүн бий. Тэр хүн зугтаачихсан юм билээ. Та яаралтай ир гэж үнэн дуудаж байна. Хэрэг хуучрахгүй. Монголчууд хэрүүл, худал, хулгайн бузраас цээрлэдэг. Энэ цаг удахгүй дуусах байх. Монголд үнэн ялна” гэж үг хэллээ.

Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. Иргэн says

    Юу ярьж байгаагаа ч мэдэхгүй энэ боловсролгүй , мэдлэггүй тэнэг дуучинг сонгож байдаг БГД ийн сонгогчид харанхуй юмдаа хөөрхий.

  2. zoczhin says

    uhej hevtee teneg huuree

  3. Иргэн says

    Тэнэг боловсролгүй дуучин гуай минь Нямдорж ах чинь УИХ ын дарга болохоор монгол сайхан болох уу!!

  4. Иргэн says

    Ангийн багшид таалагддаг, бялдууч, долигнуур, хүлцэнгүй нь ангийын дарга болдог байсан тэнэг минь! Одоо дарангуйлагч коммунист Хүрэлсүхэд бялдуучилдаг нь, ЖДҮ чдийг хамгаалагч нь дарга болно.

  5. за says

    Тэнэг минь ухаан суух болоогүй юу?

Reply To zoczhin
Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.