“3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

Боловсрол телевизийн  “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэлийн постер цацагдлаа. Дэлхийн арав гаруй оронд амжилттай хийгдэж олон сая үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн тус шоу нэвтрүүлэгт 16-аас дээш насны мэдрэмжтэй, авьяастай, хошигнох дуртай хүн бүхэн оролцох боломжтой юм.

Оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болно.

Ингэхдээ стэнд-ап, онигоо, шог үзүүлбэр, элэглэл, илбэ гээд хошин урлагийн бүхий л төрлөөр хүчээ сорих боломжтой аж. Энэхүү нэвтрүүлгийн хөтлөгчөөр  жүжигчин Г.Анхбаяр ажиллахаар болжээ.

Тус нэвтрүүлэг нь 2011 онд “Рассмеши комика” нэртэйгээр Украйны “Интер” телевизээр цацагдаж эхэлсэн бөгөөд одоогийн байдаар 15 улирал амжилттай цацагджээ. Шведийн “Ecco Rights” компани албан ёсны эрхийг нь эзэмшдэг тус нэвтрүүлгийг Монгол улсад “3 сая инээд” нэртэйгээр хүргэх гэж байна.

Нэвтрүүлэг нийт 5 үе шаттай. Шат бүр нэг минутын турш үргэлжилнэ. Оролцогч өгөгдсөн эхний минутдаа амжиж хоёр эрхмийн нэгийг нь л багахан инээлгэх төдийд 100,000 төгрөгийг өөрийн болгоно. Оролцогч мөнгөө аваад нэвтрүүлгийг орхиж болно, эсвэл хожлын мөнгөө дэнчин тавиад дараагийн нэг минутыг сунгаж, 300,000 төгрөгийн төлөө тоглох эрхтэй. Энэ мэтчилэн гурав дахь минутад 500,000 төгрөг, дөрөв дэх минутад 1 сая төгрөг, хамгийн сүүлийн буюу 5 дахь минутдаа амжин инээлгэж чадвал 3 сая төгрөгийг хожих юм.

Хэрэв та өөрийгөө хошин шогийн мэдрэмжтэй, бусдыг инээлгэж хөгжөөх авьяастай гэж боддог бол “3 сая инээд” шоу нэвтрүүлэгт амжиж бүртгүүлээрэй. Оролцохыг хүссэн хүмүүс боловсрол телевизийн байранд биеэр очихоос гадна онлайнаар ЭНД дарж бүртгүүлэх боломжтой аж.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.