Хангарди ордонд “Бичил номын сан” нээлээ

Нийслэлчүүдийг номтой нөхөрлүүлэх, ном уншлагыг идэвхжүүлэх, дэмжих зорилго бүхий “2021” төслийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан.

Төслийн хүрээнд хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, ном унших хотын соёлыг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх “Бичил номын сан”-гийн үйл ажиллагааг нийслэлийн Хангарди ордны нэг давхарт өчигдөр  нээлээ

Ном унших хотын соёлыг төлөвшүүлэх зорилго бүхий “Номоо солилцъё” төслийн бичил номын сангийн үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар болон Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дэвжин хамтран ажиллаж байгааг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа онцолсон юм.

Бичил номын сангаар үйлчлүүлэх гол зарчим нь та сонирхсон номыг авч уншихдаа оронд нь өөр ном үлдээх ёстой. Ингэснээр та ямар ч төрлийн номыг энэхүү номын сангаас унших боломжтой гэсэн үг.

Төслийг санаачлагч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргалын зүгээс “Бичил номын сангийн үйл ажиллагааг олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээний газруудад илүү олныг нээж, нийслэлчүүдэд номыг улам ойр байлгах хэтийн зорилтыг тавьж байна” хэмээн онцлов.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …