Rokit Bay “The Worlds best” шоунд шүүгчээр ажиллажээ

Дэлхийн 38 орноос  цугларсан 50 гаруй шүүгчдээс бүрдсэн АНУ-ын CBS телевизийн  уран бүтээл болох “Дэлхийн шилдгийн шилдэг” буюу “The Worlds  best”  шоу нэвтрүүлэг удахгүй цацагдана. Уг шоу нэвтрүүлгийн шүүгчээр реппер О.Баярсайхан буюу Rokit Bay  ажиллажээ. Нэвтрүүлгийн зураг авалт  энэ сарын 24-нд хийгдсэн байна.

 Нэвтрүүлгийн шүүгчид дунд дэлхийд алдартай UFC тулаанч, загвар өмсөгч, жүжигчин, дуучин, балетчин зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд  нэг дор цуглажээ.

“Дэлхийн шилдгийн шилдэг” шоу нэвтрүүлгийн анхны дугаар ирэх хоёрдугаар сарын 3-ны өдөр цацагдаж,  арван дугаар үргэлжлэх юм байна. Шилдэг авьяастан  нэг сая ам.долларын эзэн болох аж.

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …