Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын даргыг олонхийн саналаар огцруулах, чөлөөлөх хуулийн төсөл өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж эхэллээ. Иймээс УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар өргөн барилаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ“Тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас хүссэн ч ирэх долоо хоногийн Мягмар гариг хүртэл хойшлуулах шаардлагатай гэж байна.

Энэ асуудлыг өнөөдөр байнгын хороо, чуулганаар хэлэлцэх боломжтой гэж бид үзэж байгаа. Тиймээс бид одоо чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уг тогтоолыг өнөөдөр хэлэлцэх горимын санал гаргахаар төлөвлөж байна. Хэрэв бидний саналыг хүлээж авахгүй бол өнөөдрийн чуулганыг “бойкотлох” нөхцөл үүснэ” гэв.

Одоогийн байдлаар УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөлд УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зуржээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа орон нутагт томилолттой байгаа учраас үдээс хойш ирж гарын үсгээ зурна гэдгээ илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Zochin says

    Myyhai hamelon nudtei nuhur ardiin baatar bolj baigaa yum bhdaa.

  2. Иргэн says

    Энэ хөөрүү Оюуэрдэнэ Увс Нямдоржийгоо дарга болгохыг мөн их яарч байх шив. Батзандан ,Болд гэх мэт та нар Нямдоржийг дарга болны маргаашаас эхлээд хэн ч биш болно.Тэр Хүрэлсүх чинь та нарт амласнаа хэзээ ч биелүүлэхгүй.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.