Жүжигчин Ш.Жавхлан хоёр буурайд шинэ гал тогоо бэлэглэлээ

“Боловсрол” телевиз, Үндэсний тавилга үйлдвэрлэгч “Kitchen all” брэнд хамтран бэлтгэдэг “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн хамт олон зургаа дахь айлдаа мөрөөдлийн гал тогоог нь өчигдөр /2019.01.23/бэлэглэлээ.“Гал тогоо” шоу нэвтрүүлгийн энэ удаагийн супер ялагчаар “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан тодорсон бөгөөд “Kitchen all” брэндийн фэйсбүүк хуудсанд ирсэн гал тогоотой болох 150 гаруй хүсэлтээс М.Нямгүр, Х.Дашаа гэх хоёр буурайг сонгосон байна.

М.Нямгүр, Х.Дашаа нар дулааны цахилгаан станцид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. 50 жил хамт амьдарсан хоёр буурай байранд орсон цагаас хойш буюу 37 жилийн турш гал тогоогоо засаж янзлахгүйгээр ашигласан гэнэ.

Жүжигчин Ш.Жавхлан”Гал тогоо шоуны зургаа дахь супер ялагч болж олон айл дундаас өвөө эмээ хоёрыг сонгож сар шинийн босгон дээр гал тогоог нь шинэчилж сольж өглөө. Буянтай сайхан үйл явдал байлаа” гэв.

Гал тогоо” шоу нэвтрүүлгийн зүгээс хоёр буурайгийн 37 жил ашигласан гал тогооны тавилгыг засаж янзлан бурхны “Гүнгэрваа” хийж өгчээ.

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …