Жүжигчин Ш.Жавхлан хоёр буурайд шинэ гал тогоо бэлэглэлээ

“Боловсрол” телевиз, Үндэсний тавилга үйлдвэрлэгч “Kitchen all” брэнд хамтран бэлтгэдэг “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн хамт олон зургаа дахь айлдаа мөрөөдлийн гал тогоог нь өчигдөр /2019.01.23/бэлэглэлээ.“Гал тогоо” шоу нэвтрүүлгийн энэ удаагийн супер ялагчаар “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан тодорсон бөгөөд “Kitchen all” брэндийн фэйсбүүк хуудсанд ирсэн гал тогоотой болох 150 гаруй хүсэлтээс М.Нямгүр, Х.Дашаа гэх хоёр буурайг сонгосон байна.

М.Нямгүр, Х.Дашаа нар дулааны цахилгаан станцид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. 50 жил хамт амьдарсан хоёр буурай байранд орсон цагаас хойш буюу 37 жилийн турш гал тогоогоо засаж янзлахгүйгээр ашигласан гэнэ.

Жүжигчин Ш.Жавхлан”Гал тогоо шоуны зургаа дахь супер ялагч болж олон айл дундаас өвөө эмээ хоёрыг сонгож сар шинийн босгон дээр гал тогоог нь шинэчилж сольж өглөө. Буянтай сайхан үйл явдал байлаа” гэв.

Гал тогоо” шоу нэвтрүүлгийн зүгээс хоёр буурайгийн 37 жил ашигласан гал тогооны тавилгыг засаж янзлан бурхны “Гүнгэрваа” хийж өгчээ.

 

 

Холбоотой мэдээлэл
11 Comments
  1. narsar says

    goe bolgoson bna bayr hurgie

  2. Sansara says

    EHarahad l neg goe huurhun ineegd estoi goe huuhen

  3. zochin says

    goe umaa

  4. Anonymous says

    баяр хүргэе, ажилд нь амжилт хүсье, ажил үйлс , амьдрал нь дэлгэрч явах болтугай

  5. 123 says

    ЯМАР САЙХАН СЭТГЭЛТЭЙ ОХИН БЭ? АЖИЛ ҮЙЛС НЬ ҮРГЭЛЖ ДЭЛГЭРЧ ,АМЬДРАЛ НЬ НАРНЫ ЦАЦАРАГ МЭТ ТУЯАРЧ ЯВАГ …

  6. Anonymous says

    Баяр хүргэе. Сайхан үйл хийжээ

  7. ХАЙРТ улаан фэн нь says

    saihan bna. nvdee oljee ЖАВХАА хонгор минь.

  8. иргэн says

    Ундармааг бол рекламдахыг дэмжинэ. Олон хүнийг эгнээндээ нэгтгэж олон эмнэлэгт хэрэгтэй зүйл хийсэн

  9. Anonymous says

    bolj bna shtee manai zaluuchuud baxarxmaar shvv ajild ni amjilt xvsie

  10. Anonymous says

    Нэвтрүүлгийг үзээд нулимс гарсан сайхан үйл бүтээсэн хүмүүст баяр хүргэе

  11. unshigch says

    Tand mash ich bayarlalaa. yneheer saihan yil boljee. Tand az jargal eryyl enhiig Hysen erooe

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.