Орцонд эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг нэг сар хорихоор боллоо

Цахилгаан шат хүлээж байсан 21 настай эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг цагдаа нар шуурхай баривчилсан. Энэ гэмт хэргийг үйлдсэн Б-г нэг сарын хугацаагаар цагдан хохироор болжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 утсанд 2019 оны нэгдүгээр сарын 19-ны өдрийн 17.25 цагт Баянгол дүүргийн зургаадугаар хороо “Сити-18” байрны орцонд “манай охин гэрлүүгээ орох гэж байгаад дээрэмдүүлсэн” тухай хохирогчийн аав дуудлага өгчээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэрэг бүртгэлт нээн, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасагтай хамтран дээрх хэргийг үйлдсэн 29 настай, эрэгтэй Б-г илрүүлж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22.25 цагт дайчлан баривчилсан.

Уг хэргийг үйлдсэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрийг өчигдөр /2019.01.23/ гаргажээ.

Сэжигтэн Б нь 2016 онд дээрмийн хэргээр ял, шийтгэл эдэлж байсан бөгөөд өнгөрсөн онд дээрмийн хэрэг үйлдэж, эрэн сурвалжлагдаж байжээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …