Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хориг тавих шаардлагагүй гэж үзэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Асуудал шийдвэрлэсэн тухай” албан бичиг илгээв.


АЛБАН БИЧИГТ:

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Миний бие Улсын Их Хурлын үйл ажиллагааг гацаанаас гаргах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх зорилгын хүрээнд эдгээр хуулиудын төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд дагаж мөрдөх хугацаанаас өөр өөрчлөлтгүйгээр баталсанд талархаж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 53.5-д заасны дагуу илгээсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудад хориг тавих шаардлагагүй гэж шийдвэрлэлээ” гэжээ.

 

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …