Дуучин П.Баярцэнгэл анхны бие даасан тоглолтоо хийнэ

“Universe best songs” наадмын 2010 оны шилдэг оролцогчдын нэг, “Яг түүн шиг” шоуны ялагч дуучин П.Баярцэнгэл ирэх сард анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан зарлалаа.

Тэрбээр фэйсбүүк хуудаснаа “Ирэх сард анхны бие даасан тоглолтоо хийнэ. Хөгжим хэмээх их урлагт сэтгэл зүрхээ өгөөд хэдийнээ 20 гаруй жил болжээ. Хүний амьдралын олон нугачаан дунд жаргал, зовлон, баяр, гунигт хөгжим л миний хажууд байдаг” гэжээ.

Дуучин П.Баярцэнгэлийн  “Санахдаа” анхны бие даасан тоглолт хоёрдугаар сарын 13-нд  “UB Palace”-д болох бөгөөд тоглолтын үеэр  “Ёодол” дуугаа “S4” хамтлагтай дуулахаар болсон байна.

 




 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.