Х.Тэмүүжин: Бид хятадаас нэг ч түүхий эд авч ашигладаггүй

Сүүлийн үед гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор хэрэглэгчдийн дунд хиам болон хагас, бүтэн боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнд эргэлзэх байдал үүсээд байгаа. Тиймээс бид “Очир Дагинас” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Сайн байна уу, сүүлийн үед Монгол Улсад гахайн мялзан өвчин илрээд байгаа нь танай бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?

-Монгол Улсад гахайн мялзан өвчин илэрсэн харамсалтай тохиолдлууд бүртгэгдээд байна. Үүнээс улбаалан хиам, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд түүхий эдийн дутагдалд орох, хэрэглэгчийн итгэлийг алдаж, эрсдэлд орж магадгүй хэмээн эмзэглэж байна. Манай компанийн хувьд Хятад улсаас нэг ч түүхий эд авч ашигладаггүй болохоор бидэнд нөлөөлсөн зүйл одоогоор алга.

-Энэ талаар илүү тодорхой мэдээлэл өгч болох уу?

-Бид бүтээгдэхүүнийхээ амт, чанар, өнгө үзэмжийг сайжруулах, экспортын чанар, стандартыг хангах зорилгоор 2009 оноос үйлдвэрийн техник технологидоо шинэчлэлт хийж, Герман улсын технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Германы махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, түүхий эд хүртэл дээд зэргийн чанартай байхыг шаарддаг. Тиймээс манай компани гахайн өөхийг Польш Улсын “Food Service” компаниас, вакуум савлагааны технологи болон уутыг Германы “Multivac” компаниас, хиамны бүрхэвч уутыг Германы “Walsroder” болон “Kalle” компаниудаас, жор, амтлагч зэргийг Германы “Moguntia” болон “Zaltech” компаниудаас авдаг. Мөн Германы “Fleischerei Kuhlmann” үйлдвэрээс технологийн сургалт, консалтинг авч ажилладаг.

-Тэгвэл “Очир дагинас” компанийн бүтээгдэхүүнд ямар нэгэн эрсдэл байхгүй гэж үзэж болох уу?

-Хэрэглэгчид маань үүнд 100 хувь итгэлтэй байж болно. Манай компани гол түүхий эд болох гахайн өөх, махыг Польш Улсаас оруулж ирдэг. Бүтээгдэхүүнээ хил гаалиар оруулж ирэх болгондоо хуулийн дагуу мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн нарийн шинжилгээнд хамруулдаг.

“Очир дагинас” компанийн хувьд хүнсний эрүүл ахуй, бүтээгдэхүүний найдвартай байдалд онцгой анхаарахын зэрэгцээ ажлын байрны аюулгүй найдвартай, цэвэр орчинг дээд зэргээр ханган ажиллаж байгаа. Манай компани 2013 онд Өмнөд Солонгос Улсын “Jina Enjineering” компанитай хамтран ажилчдын болон ажлын байрны хөдөлмөр хамгаалал, ариун цэвэр эрүүл ахуйн стандартын HACCP системийг ажлын байрандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

-Баярлалаа, та бүхний бизнест амжилт хүсье.

-Баярлалаа, Монгол түмэн минь сайхан шинэлээрэй.

Н.Энх

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.