Эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн этгээдийг баривчиллаа

Эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, зургаан цагийн дотор илрүүлэн дайчлан баривчиллаа.

Хэргийг сануулахад, 2019 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр 17.25 цагт БГД-ийн зургадугаар хороо Сити 18 дугаар байр “Гэр рүүгээ манай охин орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж, дээрэмдүүлсэн байна” гэсэн дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ. Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй эрэгтэй 29 настай, Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22.25 цагт дайчлан баривчиллаа. Сэжигтэн Б нь урьд өмнө буюу 2016 онд “дээрэмдэх” гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байжээ.

 

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …